"Дэлгэцээс холдуулах дадлууд" ном казах хэлээр олны хүртээл боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий
/МОНЦАМЭ/. "Эерэг өөрчлөлтийн түүчээ" төрийн бус байгууллагаас эрхлэн гаргасан "Дэлгэцээс
холдуулах дадлууд" ном өнөөдөр казах хэлээр олны хүртээл боллоо.
Уг номыг орчуулан
хэвлүүлэх ажлыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын дарга асан Б.Наранбаатар,
"Дэлхийн зөн" олон улсын байгууллагын орон нутгийн
хөтөлбөрийн менежер Д.Болатбек, Цагдаагийн газрын Хүүхэд хамгааллын мэргэжилтэн
К.Ёлка нарын хүмүүс хамтран хэрэгжүүлжээ.
Харин казах хэлэнд
Ж.Зүлмира орчуулж, К.Серикгүл орчуулгын редактороор ажилласан байна.
Төв номын санд болсон шинэ номын нээлтэд аймгийн Засаг дарга Д.Бауыржан,
Монгол Улсын Гавьяат багш Е.Дөрбетхан, Цагдаагийн газрын тасгийн дарга
Ж.Жанболат нарын хүмүүс оролцлоо.
"Дэлгэцээс
холдуулах дадлууд" номыг сургууль, цэцэрлэгүүдэд тараах бөгөөд хүүхдүүдийн
сурлага, хүмүүжлийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, гэмт хэргийн хохирогч
болохоос урьдчилан сэргийлэхэд нэмэр болно гэдгийг нээлтийн ажиллагаанд
оролцогчид онцоллоо.