"Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн шинэ барилгын ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн шинэ барилгын суурь тавих үйл ажиллагаа энэ сарын 29-ний
өдөр боллоо. Сургуулийн хуучин барилгыг бууулгаж, суурин дээр нь шинэ барилгын шав тавьжээ.
Тус сургуулийн хуучин барилга 1965 онд барьж,
56 жил ашигласан, аймгийн анхны сургуулийн барилгуудын нэг юм.
960 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилгын ажлыг
улсын төсвийн 10,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Си Эйч Ди Жи" ХХК гүйцэтгэх
ба 2021-2022 онд хийж дуусгах аж.
2021-2022 оны хичээлийн жилд тус сургуульд 36 бүлгийн 945
сурагч суралцаж байгаа ба өнөөдөр хичээл сургалтын үйл ажиллагаагаа хэрхэн
зохион байгуулж байгаа талаар сургуулийн захирал Г.Мягмарсүрэнгээс тодруулахад “сургуулийнхаа
бага бүлгийн хичээллэдэг байсан байранд хоёр ээлжээр хичээллэж байгаа, хичээл
сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэлээ.