Дэлхийн даамчдын чансааг шинэчлэн гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-04 13:43:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн даамын холбоо /FMJD/-ны шинэчилсэн чансааг гаргаснаар ДДХ-ны мастер Ц.Сүхбат (Монгени) чансаагаа 36.6 оноогоор ахиулж, Олон улсын мастер цолны нэг оноог биелүүлжээ.


Тэрбээр 2021 оны 7 дугаар сард Эстони улсад болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д амжилттай тоглож ийнхүү чансаагаа ахиулж дэлхийн аваргын дэвжээнд өрсөлдсөн 9 өргөөс 11 оноо авч, 61.11 хувийн амжилт үзүүлсэн юм байна.


Монгол Улсын даамчид дэлхийн чансаанд эмэгтэйчүүд 8-д, эрэгтэйчүүд 16 дугаарт эрэмбэлэгдэж байгаа бол хувийн чансаагаар Монголын эрэгтэй даамчдаас Олон улсын Их мастер Д.Эрдэнэбилэг дэлхийд 70 дугаарт эрэмбэлэгдэж байгаа аж.


ДДХ /FMJD/-ны чансааг эрэгтэйчүүдээс Александр Георгиев, эмэгтэйчүүдээс Тамара Тансыккужина / хоёулаа ОХУ/ нар тэргүүлж байна.

Холбоотой мэдээ