Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Уны намын тухай үзэл баримтлал

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2021-10-08 16:30:06
@ShoovdorBatbold

Солонгосын Хөдөлмөрийн нам ямар учраас ард түмнийхээ бүрэн дэмжлэг, итгэлийг хүлээж ялагдашгүй байгаа вэ? Үүний хариултыг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Уны намын тухай үзэл баримтлалаас олж харж болно.


Ард түмний төлөө бүх хүчээ дайчлан ажиллах ухамсар


Өнгөрсөн жилийн 8-р сард Хойт Хванхэ мужийн Үнпа сум Дэчон багийн нутагт үер усны байгалийн гамшиг тохиолдсон үе байлаа. Олон айлын гэр орон үерт урсаж иргэд орох орон олохгүй бол болохгүй болов. Хохирлын тухай мэдээлэл авсан Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Ун өөрийн биеэр машин жолоодон гамшиг болсон газар хамгийн түрүүн очив. Газар дээр нь гамшгийн хохирлыг арилгаж нөхөн сэргээх ажлыг нарийвчлан удирдаж байхдаа тариаланч иргэдэд нэг өрхөд нэг байшин зүгээр үү, хоёр айл дунд нэг байшин зүгээр үү гэдгийг асууж байгаад тэдний хүсэлтээр нэг айл-нэг байшин барих арга хэмжээ авсан.  Төр ба эрх барих намын удирдагч энгийн тариаланчдын шаардлагыг эргэлзээгүй зайлшгүй байдлаар хүлээж авсан хэрэг байв.


Ганц Дэчон багийн тохиолдол биш. Тус орны хэд хэдэн газарт их хэмжээний байгалийн гамшиг тохиолдоход Ким Жөн Ун удирдагч Солонгосын хөдөлмөрийн намын голлох хурлуудыг яаралтай зарлан хуралдуулж, ард түмний амьдралыг хэвийн байдалд оруулах арга хэмжээнүүдийг хэлэлцэн шийдвэрлэж байлаа. Энэ жилийн байгалийн гамшигт хохирсон Зүүн эргийн газруудаас биечлэн хотын намын гишүүдэд ил захидал явуулж хохирлыг нөхөн сэргээх үйлст намын гишүүдийг манлайлахыг уриалав.


Удирдагч Ким Жөн Ун нь байгалийн гамшгаас нөхөн сэргээх бүтээн байгуулалтын ажлыг газар дээр нь биечлэн удирдан зохион байгуулах явцдаа хуучинтай нь харьцуулшгүй сайхнаар бүтээн босгож байгаа шинэ орон сууцнуудыг харж ард түмэн дуртай байна уу, юуны өмнө ард түмэнд тухтай байх ёстой гэж үзэж оөрөө тасалгааны зохион байгуулалт, таазны өндрийг хүртэл тооцоолж, галын өрөө, ариун цэврийн өрөөгөөр орж нэг бүрчлэн тоноглогдсон эсэхийн хянаж ард иргэдийн амьдралын бүхий л талыг нарийвчлан анхаарч байдаг.


Ард түмний хүсэж байгаа зүйл байвал юу ч байсан бүгдийг шийдвэрлэж, ард түмний хувь заяаг хариуцаж байгаа, ард түмний төлөө бүх хүчээ дайчлан зүтгэж байгаа нь Солонгосын Хөдөлмөрийн намын үйл ажиллгааны зарчим, оршихуйн арга хэлбэр гэдгийг хэлж өгч буй амьд зураг гэж болно. Тиймээс Солонгосын ард түмэн Хөдөлмөрийн намыг “Ээж” гэж нэрлэн хүндэтгэдэг нь тохиолдлын зүйл биш юм.


Нам бол ард түмний албат 


Эх хүнийг хүүхдийнхээ өмнө багш, ахмад хүн гэхээсээ илүү албат зарц гэж хэлж болно. Эх хүн өөрийн хүүхдийн шаардлагыг юу ч байсан заавал хүлээн авч түүнд зориулсан өөрийн хөдөлмөр зүтгэлийг боддоггүй. Намыг цээрлэхгүйгээр “Ээж” гэж дууддаг ард түмний энэ их итгэлд хариуг нь барья гэвэл Солонгосын Хөдөлмөрийн нам нь ард түмний төлөө сайхан, муухай өдрийг ялгалгүй зүтгэх албат зарц болох ёстой... Энэ бол Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Уны намын үйл ажиллагааны онол, итгэл үнэмшил гэж хэлж болно. 


Өнгөрсөн жил Дечон багийн үерийн гамшигт өрсөн иргэд шинэ орон сууц ашиглалтанд ортол сумын намын хорооны барилгад амьдарсан  Сумын намын ажилтан нар гадаа майхан барьж ажиллаж үерийн гамшигт өртсөн иргэдийн бага ч гэсэн тохь тухыг анхаарч нэг бүрчлэн дэмжиж тусалж байлаа. Энэ нь үерийн гамшигт өртөгсдийг оруулах барилга байхгүйдээ ч юмуу тэдэнд туслах хүн байхгүйдээ биш байлаа. Гай зовлонд өртсөн ард түмэнд хамгийн түрүүнд санаа тавьж, халуун энгэртээ тэвэрч ард түмний тав  тухын төлөө ямар ч хүсэлт шаардлагыг гүйцэтгэх нь өөр хэн ч биш Солонгосын Хөдөлмөрийн намын гол үүрэг юм. 


Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жөн Ун өөрөө ард түмний шаардлага, эрх ашгийг хэрэгжүүлэхийн төлөө юу ч хийхээс цэрвэдэггүй. Улсын байдал хэцүү байсан ч Масигрён цанын бааз, Мунсу усан бассейны цогоцлбор, Яндог одон орны соёл амралтын цогцолбор гэх мэт орчин үеийн соёл амралтын байгууламжуудыг барьж байгуулан ард иргэдийн ая тухыг хангуулав. Онрю хүүхдийн эмнэлэг, Пеньяны эх барих төвийн хөхний хавдрын хүрээлэн, Рюгён нүдний нэгдсэн эмнэлэг, Рюгён шүдний эмнэлэг зэрэг орчин үеийн анагаах ухааны тоног төхөөрөмжөөр хангагдсан эрүүл мэндийн байгууллагуудыг байгуулж, ард түмнийг үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэх тогтолцооны ач тусыг илүү сайн хүртэх боломж олгов.  


Өнөөгийн БНАСАУ түүний төлөвлөгөөний дагуу энэ жилээс эхлэн 5 жилийн дотор нийслэл Пеньян хотод 50 мянган айлын орон сууц, орон нутагт буюу уул уурхайн түшиц газар Көмдөгт 25 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалт, нийт улсын энд тэндгүй орчин үеийн шинэ орон сууцуудыг барьж байгуулан ард иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх нүсэр ажил хэрэгжиж байна. Ийм бодит ажил хэвийн амгалан нөхцөл байдалд хэрэгжиж байгаа биш билээ. Дэлхий дахинаа тархсан цар тахлын үеийн эгзэгтэй мөч, дайсагнасан хүчнүүдийн туйлдаа хүрсэн хориг арга хэмжээ үргэлжилж байгаа ч ард иргэдийн төлөө хүчин зүтгэж байгаа Солонгосын Хөдөлмөрийн намын хатан зоригт ямар ч эргэлзээ байхгүй. Иймд Солонгосын Хөдөлмөрийн нам түүхийн төрөл бүрийн сорилт шуурганд ард түмнийхээ бүрэн дэмжлэг ба итгэлд тулгуурлан ялагдашгүй байгаа нь зүй ёсны гэж хэлж болно. 


*Монгол Улсад суугаа БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас

Солонгосын Хөдөлмөрийн намын 76 жилийн ойн өдрийг тохиолдуулан нийтлүүлэв


Холбоотой мэдээ