Хар тамхийг нь шатаасны учир цагдаа дууджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-07-06 11:56:51

КАНБЕРРА. /ВВС/. Хар тамхины төрөлд багтах каннабис буюу олсны ургамлыг эцэг нь шатаасны улмаас уурласан австрали залуу цагдаа нарыг дууджээ.

Энэ ургамлаас болж хүүтэйгээ нэг бус удаа маргалдаж байсан аав нь үүнийг шатаасан гэсэн мэдээлэл байна.

Цагдаа нар хэлэхдээ “олсны ургамлыг шатаах нь түүнийг хадгалж, хэрэглэснээс илүү ноцтой гэмт хэрэг гэж энэ залуу үзээд бидэнд дуудлага өгчээ” гэв.

Аав нь каннабисыг бүгдийг нь галд шатааж, бүрэн устгасан учир энэ залууд ямар ч ял шийтгэл оноохгүй гэж цагдаа нар хэллээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ