Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "МОНЦАМЭ-100" төгөл байгууллаа

Монголын мэдээ | НИЙГЭМ
bolor@montsame.mn
2021-10-09 15:37:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан ажилтан, албан хаагчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр 116 ширхэг голт борын суулгац тарьж, МОНЦАМЭ-100  төгөл байгуулав.


Мод тарих ажилд тус агентлагийн 30 гаруй ажилтан оролцож байгаль орчноо хамгаалах үйлсэд иргэдийг идэвхтэй оролцохыг уриалав. Цаашид тус агентлагийн хамт олон жил бүр мод тарьж төглөө улам өргөжүүлэн иргэд амарч зугаалах орчин бүрдүүлэх юм.


Ташрамд дурдахад, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ 142 мянган мод, бут, сөөг бүртгэлтэйгээс 98.5 хувь ургаж, төлжжээ. Иргэд хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө 100 болон түүнээс дээш тооны мод таривал төгөл байгуулах эрх өгдөг аж.








Холбоотой мэдээ