“Хөгжилтэй өртөө” ахмадын өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-12 20:42:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Олон улсын Ахмадын баярын өдрийн хүрээнд “Хөгжилтэй өртөө” өдөрлөгийг аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулав.

Өдөрлөгт нийт 71 ахмад оролцсон бол зохион байгуулагчийн зүгээс ахмадуудад чиглэсэн орон нутгаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцуулах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөө өгөх, дархлааг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор энэхүү үйл ажиллагааг өрнүүлсэн байна.

Тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Есөнбулаг сумын ЗДТГ, Ахмадын хороо, “Алтай-Оргил” фитнес клуб, “Дүүрэн-Ембүү” ХХК-тай хамтран зохион байгуулсан бол өдөрлөгийн үеэр “Жаргалан Алтай” ӨЭМТ-өөс эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөмж өгч, оролцогчдын авхаалж самбаа, ур чадварыг сорьсон уралдаан тэмцээнийг зохион байгуулсан юм.

Мөн үеэр Есөнбулаг сумын ЗДТГ-аас “Алтай хотын хүндэт” тэмдгээр 3, “Хүндэт өргөмжлөл”-өөр 1 ахмадыг шагнасан бол ГБХЗХГ-аас уг өдөрлөгийг хамтран зохион байгуулсан “Дүүрэн-Ембүү” ХХК-д “Талархал” гардуулан оролцогчдод дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг гардуулав.


Холбоотой мэдээ