Спортын эрдэмтэд “Олимп” баазад ажиллалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-06 16:10:10

Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны хэлтсээс эрдэмтдийн баг бүрдүүлэн “Рио-2016” олимпийн наадамд оролцох баг, тамирчидтай уулзаж санал бодлоо солилцов.

Тэд тамирчдын техник, тактикийн бэлтгэлжилтийн явц, дасгалжуулагч, тамирчдын сэтгэл зүйн бэлэн байдлыг хангах, тамирчдын хоол хүнсний зохистой хэрэглээ, ажиллах чадвар, дасгалжуулалтын төлөвлөлт, сахилга бат зэрэг асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ