Зөрчил гаргасан 40 иргэн, аж ахуйн нэгжид 16490.0 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-14 12:19:42

Архангай /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Ихтамир, Булган, Цахир, Хангай, Чулуут, Өндөр-Улаан, Цэнхэр сумын боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний нийт 180 гаруй объектыг хамруулан, 11 хяналтын чиглэлээр 23 хяналтын хуудасны хүрээнд төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх шалгалтуудыг хийжээ. Шалгалтын явцад  226 зөрчлийг илрүүлэн 34,6 хувийг арилгуулсан байна.


Зөрчил гаргасан 40 иргэн, аж ахуйн нэгжид 16490.0 мянган төгрөгийн торгууль, нөхөн төлбөр оногдуулж барагдуулсан байна.

Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах улсын байцаагчдын 68 заалт бүхий 23 албан шаардлагыг хүргүүлэн, хяналт тавин ажиллаж байна. Мөн шалгалтад хамрагдсан сумдын Засаг дарга, Онцгой комиссын гишүүд, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газрын эздэд  УОК,  АОК-ын  тушаал, зааврууд болон Засаг даргын захирамжийг биелүүлэх, Түр журамд заасан тусгай нөхцөл шаардлагыг биелүүлэх, цаашид зөрчил дутагдал давтан гаргахаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгчээ.

Холбоотой мэдээ