Баян-Өлгий аймагт шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-18 10:49:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод шатахууны үнэ энэ сарын 16-ны өдрөөс 100 төгрөгөөр нэмэгдлээ.

Тодруулж хэлбэл, АИ92 бензин 2430, А80 бензин 2400, дизель түлш 2350 төгрөгөөр тус тус худалдаалж эхлээд байна.

 Ийнхүү тус аймагт өнгөрсөн 6 дугаар сараас хойш бензиний үнэ нийтдээ 800 төгрөгөөр нэмэгдэв.

Шатахуун импортлогчид үнийн өсөлтийг тухайн төрлийн бүтээгдэхүүний хилийн үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байна.

Холбоотой мэдээ