Гватемалд сиамын ихрийг амжилттай салгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
jargal@montsame.mn
2015-10-01 13:15:43

МЕХИКО. /TASS/. Гватемалын эмч нар аарцагны хэсгээрээ нийлсэн сиамын ихрийг амжилттай салгажээ. Энэ тухай тус улсын нийслэл хотын "Рузвельт" эмнэлгийн захирал Карлос Сото мэдээлсэн байна. Тус эмнэлэгт уг хүнд мэс заслыг хийжээ.

Гватемалын Киче мужийн уугуул оршин суугчид болох нэгэн гэр бүлд  2013 оны хоёрдугаар сард төрсөн эгч дүүсийн аарцагний яс, давсаг, бүдүүн гэдэс нь нэг байжээ. Мэс заслыг 60 эмчийн бүрэлдэхүүнтэй баг хийсэн бөгөөд 18 орчим цаг үргэлжилсэн байна.

Охид одоо эрчимт эмчилгээний тасагт тус тусдаа байгаа бөгөөд биеийнх нь байдал нь сайн байгаа аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд