Хятадад дотоодод халдварласан 17 тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-10-20 13:49:52

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эх газарт мягмар гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 17 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.


Шинээр илэрсэн тохиолдлуудын найм нь Өвөр Монголд, дөрөв нь Ганьсу мужид бүртгэгдсэн бол Бээжин хот, Гуйжоу, Юньнань, Шэньси, Нинся мужид тус тус нэг тохиолдол илэрсэн байна.


Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 13 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс долоо нь Шанхай хотод, гурав нь Гуандун мужид, Фужянь, Хэнань, Шэньси мужид тус бүр нэг тохиолдол бүртгэгджээ.


Мягмар гарагт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Энэ сарын 19-ний өдрийн байдлаар, Хятадын эх газарт халдварын 96601 тохиолдол илэрснээс 91460 өвчтөн эдгэрч, 4636 хүн нас барсан бол 505 хүн эмчлүүлж байна.


Мөн Хонконгт 12301, Макаод 77, Тайваньд 16343 тохиолдол тус тус бүртгэгджээ. 

Холбоотой мэдээ