Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага өнөөдөр эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-10-21 17:44:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын А/721 тоот захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүрэгт өнөөдөр цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэг эхэлж байна.


"КОВИД-19" цар тахалтай холбоотойгоор цэрэг татлагын байрыг тусгайлан бэлтгэж УОК-оос гаргасан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллаж байгаа юм.


Энэ удаагийн цэрэг татлагаар Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад хуваарилагдсан залуусыг төв дамжинд цуглуулахгүй шууд ангид нь хүргэхээр зохицуулалт хийх аж.


Мөн хугацаат цэргийн албанд татагдагч нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, их, дээд сургууль төгссөн бол диплом зэрэг баримт бичгээ биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.

Холбоотой мэдээ