Тайланд 46 орны жуулчдыг тусгаарлахгүйгээр хүлээн авна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-10-22 13:13:16

БАНГКОК. /Kyodo/. Тайланд ирэх 11 дүгээр сарын 1-нээс эхлэн Япон тэргүүтэй 46 орны, “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан жуулчдыг тусгаарлахгүйгээр хилээрээ нэвтрүүлэхээр боллоо гэж тус улсын Ерөнхий сайд Прают Чан-о-ча “Facebook” хуудсаараа дамжуулан пүрэв гарагт мэдэгджээ.


Аялагчдын хувьд Тайландыг зорихоосоо өмнө өгсөн “COVID-19”-ийн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах ёстой бөгөөд ирснийхээ дараа дахин шинжилгээ өгнө. 


Тайландын Засгийн газар халдварын эрсдэл бага ангилалд орсон 10 орноос ирэх жуулчдыг тусгаарлахгүйгээр нэвтрүүлэхээр болсон талаар Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт мэдэгдээд байсан юм. Аялал жуулчлалын салбарыг дэмжих замаар эдийн засгийг сэргээхэд эдгээр шинэ дүрэм журам нь ихээхэн хувь нэмэр оруулах төлөвтэй байна.


“Бид нөхцөл байдлыг эргэн хэвэндээ бүрэн төгс орохыг хүлээвэл хожимдох болно. Учир нь аялагчид тусгаарлагдахын оронд өөр орон руу аялахыг илүүд үзнэ” гэж П.Чан-о-ча хэлжээ. 


Пүрэв гарагт Тайландад халдварын 9727 тохиолдол шинээр илэрч, 73 хүн нас баржээ. Ингэснээр халдварын нийт тохиолдол 1 821 579-т, нас барсан тохиолдлын тоо 18559-т хүрсэн байна. 

Холбоотой мэдээ