БНХАУ Ж.Байдены хэлсэн үгэнд хариу мэдэгдэл хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-10-23 10:00:18

БЭЭЖИН. /Reuters/. БНХАУ Тайванийн талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хэлсэн үгэнд хариу мэдэгдэл хийжээ. 


“Хэрэв Хятад халдан довтолбол Вашингтон Тайванийг хамгаалах үүрэг амлалт өгсөн” гэж Ж.Байден пүрэв гарагт хэлсэн юм.


Харин баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, “Тайвань бол Хятадын салшгүй хэсэг" гэдгийг цохон тэмдэглээд, Тайваньтай холбоотой асуудал бол Хятадын дотоод хэрэг тул хөндлөнгөөс оролцохыг тэвчихгүй” гэв.


Мөн “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэж, Тайванийн асуудлаар мэдэгдэл хийхээс зайлсхийхийг АНУ-д уриалаад, Хятад-АНУ-ын харилцаа, Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдалд сэв суулгахгүй байхыг ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Вашингтонд зөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ