"Хүүхдэд ээлтэй Баянхонгор" гар зургийн уралдаан зарлалаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-10-23 12:54:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төв ТББ-ын 20 жилийн ойд зориулан гар зургийн уралдаан зарлажээ.

6-9, 10-12 дугаар анги гэсэн насны ангиллаар аваргыг шалгаруулах тус уралдааны сэдэв нь "Хүүхдэд ээлтэй Баянхонгор".

Оролцогчид бүтээлээ Баянхонгор сум, Номгон 1-р баг, 5-р цэцэрлэгийн урд талд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн байранд ирүүлнэ. Бүтээлийг энэ 29-нийг хүртэл хүлээн авч, 11 дүгээр сарын 3-нд шалгаруулалтыг зарлана.

Гар зургийн бүх төрлөөр А3 формат дээр зурж, бүтээлийн баруун доод буланд  хүүхдийн овог нэр, нас, сургууль, анги бүлэг, холбоо барих утас, эцэг эхийн утасны дугаар зургийн тайлбарын хамт хавсаргах шаардлагатай юм байна.

Холбоотой мэдээ