Кабул хотын эмэгтэйчүүд эрхээ шаардан жагсаал зохион байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-10-26 16:29:01

ТЕХРАН. /TASS/. Кабул хотын эмэгтэйчүүд Афганистанд эрх мэдлийг булаан авсан “Талибан” хөдөлгөөнөөс үндсэн эрхийг нь хүндэтгэхийг шаардаж, жагсаал хийж байна гэж тус улсын “Aamaj News” агентлаг мэдээлжээ.


Жагсагчдын барьсан уриа лоозонгуудын нэгд "хөдөлмөрлөх, сурч боловсрох эрх бол бидний үндсэн эрх" гэж бичсэн байсан байна.


“Aamaj News” агентлагийн мэдээлж буйгаар, эмэгтэйчүүд Афганистанд дэмжлэг үзүүлэх НҮБ-ын газрын өмнө жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан ч талибууд зөвшөөрөөгүй байна.


Холбоотой мэдээ