Коронавируст халдварын 117 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-27 13:46:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 117 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 15945 боллоо. Мөн хугацаанд 102 иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар эдгэрсэн иргэний тоо 15012 болов. 

Өнөөдрийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт 467 иргэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нэн хүнд нэг, хүнд 21, хүндэвтэр 99 иргэн байна.

Аймгийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад өссөн дүнгээр 127627 иргэн хамрагджээ. Тодруулбал, эхний тунд 63974, хоёр дахь тунд 53492, гурав дахь тунд 10161 иргэн хамрагдаад байна.

Холбоотой мэдээ