Өнөөдөр Г.Ган-Эрдэнэ, О.Тулга нар Белградын ринг дээр тулалдана

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-10-27 14:06:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Серби улсын Белград хотноо үргэлжилж буй, олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ны эрэгтэйчүүдийн ДАШТ-ний 48 кг, 60 кг, 71 кг, 86 кг-ын жингийн тамирчдын тулаан өнөөдөр болно.


Энэ өдөр ОУХМ Г.Ган-Эрдэнэ 48 кг-ын жинд Непалийн Рабин Тапатай, ОУХМ О.Тулга 60 кг-д Тринидад Тобаго улсын тамирчин Доннел Филиптэй тус тус тулалдана. Харин 71 кг-д О.Бямба-Эрдэнэ эхний шатандаа гоц мөргөсөн байна. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн хувьд дэлхийн аваргын эрхээ авсан ч Белградыг зорих замдаа “Covid-19” халдвар авсан учраас нутагтаа эргэн ирсэн билээ.


Өчигдөр 51 кг-д өрсөлдсөн Х.Энхмандах Азербайжаны боксчин Масуд Юсүфзадатай хүч үзэж 4:1-ээр ялагдсанаар тэмцээнээ дуусгасан. Харин ОУХМ Б.Мишээлт 63,5 кг-д Грекийн  тамирчин Василейос Макригианг эхний тулаандаа 5:0-ээр ялж, дараагийн даваанд Тайванийн Лаи Чү-Энтэй тулалдана.


Мөн 67 кг-д хүч үзсэн Б.Чинзориг эхний өрсөлдөгчөө ялсан бөгөөд 2 дугаар тойрогт Италийн Винсензо Мангиасапретэй тулалдана.

Холбоотой мэдээ