Монголын 4 боксчин эхний учраагаа ялаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-28 17:15:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын Белград хотноо үргэлжилж байна.


Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер О.Тулга эхний учраа болох Тринидад Тобагогийн Филипп Доннелийг ялсан бөгөөд одоо Израилын Бишара Саббар, Финландын Арслан Катаев нарын хэн ялсантай нь тулалдах юм.


“Алдар” спорт хорооны гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь О.Тулга Монголын шигшээ багийн сорилт тэмцээнд шалгарч, анх удаа ДАШТ-д өрсөлдөж байгаа билээ.


Мөн энэ өдөр ОУХМ Г.Ган-Эрдэнэ Балба улсын тамирчин Тапа Рабинтай өрсөлдөж ялсан. Түүний дараагийн өрсөлдөгч Германы Кристофер Гоман юм байна. Харин ОУХМ О.Бямба-Эрдэнэ эхний тойрогтоо гоц мөргөсөн байна.

Холбоотой мэдээ