Хонь, туулай жилтнээ эерэг сайн хэмээжээ
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны 10 дугаар сарын 30. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын адаг шар нохой сарын давхарласан 23. Адъяа гараг. Их морь одтой, хоёр хар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.
Өдрийн наран 7 цаг 34
минутад мандан, 17 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэгтнийг
илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хараал жатхыг буцаах, нялхсын хурим хийх,
хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар ухах, худаг
гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай
болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг
үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.