Засаг даргын нэрэмжит хүүхдийн урлагийн "Яргуй" цахим наадам боллоо

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-11-01 16:10:05

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Аймгийн Засаг даргын нэрэмжит хүүхдийн урлагийн "Яргуй" цахим наадам Говьсүмбэр аймагт боллоо.

Наадамд тус аймгийн  ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчид гоцлол дуу /Ардын болон бусад/, гоцлол бүжиг /Ардын/, гоцлол хөгжим /Үндэсний болон сонгодог/, гоцлол язгуур урлаг /Хархираа, исгэрээ, хөөмий, уран нугаралт уртын дуу, ерөөл магтаал гэх мэт/ төрлөөр оролцов.

Нийт 50 гаруй хүүхэд цахимаар бичлэгээ ирүүлж оролцсон бөгөөд идэвх зүтгэл гарган оролцсон хүүхэд бүрийг урамшуулсан байна.

Тус наадамд хүүхдүүдээ зохион байгуулж амжилттай оролцуулсан ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дуу хөгжмийн багш Д. Энхтулга, Н.Эрдэнэчимэг нар "Шилдэг багш"-аар шалгарав. 

Холбоотой мэдээ