“Мөнгү Шяоши Бао” сонин хятад хэлээр эсээ бичих уламжлалт уралдаанаа зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
naranmandukhai@montsame.gov.mn
2021-11-08 16:03:55

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Мөнгү Шяоши Бао” сониноос хятад хэлээр эсээ бичих ээлжит уралдаанаа зарлаж байна.

Уралдааныг уламжлал ёсоор Улаанбаатар хотын хятад хэлний сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулах бөгөөд энэ жил Ардын хувьсгал ялсны 100 жил, МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан “Орчин үеийн Монгол Улсын 100 жилийн түүхэн ололт, амжилт” сэдвийн дор явуулна.

Уралдаан нь сурагчдын хятад хэлээр бичих ур чадварыг хөхиүлэн дэмжих, монгол орон, түүх, соёл залуусын нүдээр хэрхэн харагдаж буй, хүүхэд залуус эх орноо хэрхэн үнэлж цэгнэдгийг нээн харуулах, шилдэг эсээ бичлэгүүдийг сонин, сэтгүүл, мэдээллийн цахим хуудсаар түгээн Монгол орныг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах, энэ үйлсэд хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Уралдаанд ирүүлсэн эсээ бичлэгээс шилдэг гурвыг шалгаруулж 500.000, 300.000, 200.000 төгрөгийн мөнгөн  урамшууллаар тус тус шагнана.

 “Орчин үеийн Монгол Улсын 100 жилийн түүхэн ололт, амжилт” сэдэвт хятад  хэлээрх эсээ бичлэгийн уралдааны болзол:

-Уралдаанд хятад хэлний сургалттай ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчид оролцоно.

-Уралдаанд оролцогчид “Орчин үеийн Монгол Улсын 100 жилийн түүхэн ололт, амжилт” сэдвээр эсээ бичнэ.

-Эсээ бичлэг нь сэдвийн хүрээнд ахлах ангийн сурагчийн үзэл бодлыг илэрхийлсэн эсээ бичлэгийн үндсэн шаардлагыг хангасан байна.

-Эсээ бичлэг нь 1000 ханзтай (ханзны хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5)

-Эсээ бичлэгийг 12 дугаар сарын 6-ны дотор болон newsinchinese@montsame.gov.mn ,mgxxbao@yahoo.com хаягаар тус тус илгээнэ.

- Эсээ бичлэгийг дээрх хаягаар илгээхдээ сургууль, анги, овог нэрээ тодорхой бичихийн сацуу холбоо барих утасны дугаараа бичнэ.


Холбоотой мэдээ