Улаанбаатарт 2-4 хэм дулаан байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.
Малчид, иргэдэд
зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар
салхитай байна.
2021 оны 11 сарын 16-ны
08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Орхон-сэлэнгийн бэлчирээр ялимгүй цас орно. Бусад нутгаар
багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгаар
баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр,
Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга
шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг,
Дархадын хотгороор 7-12 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс
голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм,
бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11
метр. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи
баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 1-3 хэм
дулаан байна.
2021 оны 11 дүгээр сарын 17-21 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 17-нд төв болон зүүн
аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн
аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас, 19-нд баруун аймгуудын нутгийн
баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн
аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан
шуурга шуурна. Салхи 17, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Алтай уулархаг
нутгаар, 20-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон
шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх,
Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 4-9 хэм,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын
хөндийгөөр 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар
шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. 19-нд нутгийн хойд
хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.