Монголд цагаан будаа анх удаа тариалж, 10 тонныг хураан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт цагаан будаа тарьж, 10 тонныг хураан авсан нь Монгол Улсад будаа тариалсан анхны тохиолдол болж байна.
Тус үйл ажиллагааг анх хэрэгжүүлэхэд аймаг орон нутгаас 90 сая төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлжээ. Ийнхүү Баянхонгор аймгийн Баянлиг суманд 2017 оноос цагаан будаа, гурвалжин будааг тариалах туршилт хийсэн бөгөөд компанийн ажилчдын уйгагүй хичээл зүтгэлийн дүнд говийн бүсэд цагаан будаа тарих технологийг ийнхүү нутагшууллаа. Цаашид цагаан будаа, үр тариа эрхлэлтийг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн тариалалтыг бий болгох боломж бүрдэж байна.
Орон нутгийн хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын дээжийг "Хөсөг цагаан будаа" нэртэйгээр хэрэглэгчдэд хүргэнэ.