Түрүүлж, айрагдсан морьдыг цоллов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-12 19:46:48

Тулгар төр байгуулагдсаны 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгадлын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудаж, бай шагналыг гардуулав.

Мөн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурдан морьдын уралдаанд унасан морьдоо түрүүлүүлж, айрагдуулсан унаач хүүхдүүдийг шагнав.

Түрүүлж, айрагдсан морьдын бай, шагналыг Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан зохион байгуулах комиссын гишүүн Нийслэлийн Засаг дарга Су.Батболд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар гардуулав.

Азарга насанд түрүүлж, айрагдсан морьдын цолыг цоллооч Ц.Цолмон, Их насны морьдын цолыг Б.Цогтбаатар, соёолон насны морьдыг Б.Зоригтбаатар нар цоллов. Мөн хязаалан насны морьдыг Ч.Ганаажав, шүдлэн насны морьдыг Б.Жанчивдорж цоллосон бол даага насанд түрүүлж, айрагдсан болон баян ходоодонд орсон морьдын цолыг Э.Пүрэвбаатар, Ц.Мөнхбилэг нар дуудлаа.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ