Төрийн алба хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөн боллоо

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-11-19 11:34:34

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, "Менежмент ба ур чадварын хүрээлэн" ТББ-тай хамтран энэ оны 11 дүгээр сарын 9-10-нд “Стандарттай төрийн үйлчилгээ” аймгийн төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулжээ.

Сургалтыг танхимын болон цахим хэлбэрээр хослуулан зохион байгуулж, төрийн 56 байгууллагын 1341 албан хаагч оролцож төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, үйл ажиллагааг нь уялдуулах зэрэг өргөн хүрээний сэдвээр зөвлөлдсөн байна.

Зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах арга хэмжээ”-ний хүрээнд Дэлхийн чанарын өдрийг угтан зохион байгуулсан аж.

Сургалт, зөвлөгөөнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, референт Б.Оюуннасан нар оролцож, “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн албан хаагчийн ёс зүй хариуцлага, үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэл” сэдвээр сургалт явуулж, төрийн алба хаагчдын санал, хүсэлтийг сонссон байна.

Холбоотой мэдээ