Ардын язгуур урлагийн цахим наадамд “Боржигон Шуранхай” хамтлаг тэргүүн байрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-11-19 11:49:58

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Төв Ази, олон улсын өргөмжлөлт улсын туульч, ерөөлч, магтаалч МУГЖ Халтарын Цэрэнчимэдийн нэрэмжит язгуур урлагийн улсын уралдаанд Говьсүмбэр аймгийн хүүхэд багачууд амжилттай оролцжээ.

Дундговь Аймгийн Засаг даргын ивээл дор ардын язгуур урлагийн зургаан төрлөөр цахимаар зохион байгуулсан уралдаанд нийслэл болон 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн хүүхдүүд, МСҮТ-ийн сурагчид мөн гадаад оронд суралцаж байгаа сурагчид оролцсон аж.

Уралдааны хамтлаг төрлийн тэргүүн байрт Говьсүмбэр аймгийн “Боржигон Шуранхай” хамтлаг шалгарсан бол магтаалын төрөлд тусгай байрт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 3б ангийн сурагч Б.Ууганзаяа шалгарчээ.

Харин хөөмийн төрөлд тусгай байрт Сүмбэр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 10а ангийн сурагч А.Мөнгөншагай шалгарсан аж. Сурагчдыг МУСТА ,Сүмбэр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн хөгжмийн багш Д.Энхтулга бэлтгэсэн байна.

Холбоотой мэдээ