Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-11-24 11:42:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай амьсгалын аппарат олгохоор шийдвэрлэсний дагуу 5 ширхэг амьсгалын аппаратыг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг Рашаант сумын Эрүүл мэндийн төвүүдэд аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан гардуулан өглөө.

Аймгийн нэгдсэн эмнэлэг 6 амьсгалын аппараттай байсан бол өнөөдөр 5 нэмэгдэж нийт 11 амьсгалын аппараттай болсноор коронавирусний хүндрэлийн үед 10 гаруй иргэнд нэг дор тусламж үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байна.

Цар тахлын хүнд нөхцөлд нэн чухал хэрэгцээтэй аппарат тоног төхөөрөмжөөр хангаж, орон нутагт хөрөнгө оруулалтын арга хэмжээг үе шаттай шийдвэрлэж байгаа Монгол Улсын ерөнхийлөгчид талархаж буйгаа аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан онцлон тэмдэглэж байлаа.

Тус аймагт коронавируст халдварын нийт тохиолдол 18242 болж, нас баралт 48 бүртгэгдэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй иргэдийн дунд  маш хүнд  2, хүнд 12, хүндэвтэр 98 үйлчлүүлэгч байгаа ажээ.


Холбоотой мэдээ