"Нээлттэй сонсгол"-ын саналуудыг аймгийн ИТХ-аар хэлэлцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-24 17:17:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-аас зохион байгуулж буй “Үйлдвэрлэл  үйлчилгээг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, ажилгүйдэл ядуурлыг бууруулах арга зам” сэдэвт нээлттэй сонсгол хэлэлцүүлэгт төрийн байгууллагын албан хаагчид  оролцож байна. Тус сонсгол нь аймгийн эдийн засгийн бодлого хөтөлбөрийн уялдаа холбоог хангах, орон нутгийн баялаг бүтээгчдийг дэмжих зорилготой.

Нээлттэй сонсгол хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд оролцож дээрх сэдвийн хүрээнд бодлого төлөвлөлтөө танилцуулж, үүнтэйгээ  уялдуулан төрийн албан хаагчдын санал, зөвлөмж, мэдээллийг  сонсож байна. Төр, хувийн хэвшил, иргэдийн дуу хоолойг сонсож улмаар хоорондын түншлэл, харилцан хамтын ажиллагаанд чухал түлхэц болохоороо уг сонсголын онцлог аж. 

Нийтийн нээлттэй сонсголыг холбогдох хууль журмыг үндэслэн зохион байгуулахдаа талуудаас гарсан оновчтой санал санаачилгыг “Ковид-19 цар тахлаас учирсан эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарч, сэргээн хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах” ажлын хэсгээс нэгтгэн боловсруулж, аймгийн ИТХ-ын  хуралдаанд ойрын хугацаанд хэлэлцүүлэх юм байна.

Холбоотой мэдээ