“BLACKPINK” хамтлагийн гишүүн халдвар авчээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2021-11-25 11:29:18

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “BLACKPINK” охидын хамтлагийн гишүүн Лизагийн “COVID-19”-ийн шинжилгээний хариу лхагва  гарагт эерэг гарсан талаар тус хамтлагийн хариуцдаг агентлаг мэдээлжээ.


YG” энтертайнментын мэдээлснээр, хамтлагийн бусад гишүүд болох Роуз, Женни, Жисү нар Лизатай ойрын хугацаанд ойр байгаагүй хэдий ч “PCR” шинжилгээ өгсөн байна. 


Мөн тус энтертайнмент холбогдох мэдээллийг эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдөд хүргүүлж, эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжөөс илүү нарийн чанд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээ мэдээлжээ.


БНСУ-д “COVID-19"-ийн шинэ тохиолдол, биеийн байдал хүнд өвчтөнүүдийн тоо лхагва гарагт урьд бүртгэгдэж байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн нь хэдхэн долоо хоногийн өмнөөс “COVID-19”-тэй дасан зохиж амьдрах стратегийг хэрэгжүүлж эхэлсэн Засгийн газрыг халдвартай тэмцэх нэмэлт арга хэмжээнүүдийг тогтоох талаар хэлэлцэхэд хүргээд байна. 

Холбоотой мэдээ