Улаанбаатар хотноо 2022 онд жүдо бөхийн Их дуулга тэмцээн болно

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-11-29 06:46:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны "Их дуулга” /Grand Slam/ ангиллын тэмцээнийг Монгол Улсын нийслэлд 2022 оны 6 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулна.


Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, энэхүү гэрээг өчигдөр буюу /2021.11.28/ - ОУЖХ-ны ерөнхийлөгч ноён Мариус Визертэй хийж гарын үсэг зурсан байна.


Уг хэлэлцээрийн үр дүнд ирэх 4 жилд дараалан олон улсын "Grand Slam" жүдо бөхийн тэмцээнийг жил бүр Монголд зохион явуулахаар хоёр тал албан ёсны гэрээ байгуулан ийнхүү баталгаажуулсан байна.



Холбоотой мэдээ