Монголын цаначид Швейцарт бэлтгэлээ базааж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-29 12:46:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвлийн олимпын эрх авахаар өрсөлдөж буй цанын тамирчид Швейцарыг Холбооны Улсын цанын баазад бэлтгэлээ базааж байна.


Тодруулбал, ОУХМ Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, О.Золбаяр, Б.Номин-Эрдэнэ нар тус улсыг зорьсон бөгөөд Швейцарын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Марко Айсеншмидийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.


Манай цаначид 2021 оны 12 дугаар сараас олимпын эрхийн оноо олгох цуврал тэмцээнд оролцож эхэлнэ. Тухайлбал, 12 дугаар сарын 3-5-нд Олон улсын цанын холбоо /FIS/-ны цуврал тэмцээнд оролцох бол 10-13-нд Давост болох Дэлхийн цомын ээлжит гараа, 10-21-нд оюутны ДАШТ, 28-30-нд FIS-гийн ээлжит цувралд тус тус оролцохоор төлөвлөжээ.


Харин 2022 оны нэгдүгээр сарын 16-нд тамирчдын эцсийн чансааг гаргасны дараа Монгол Улс цанын төрлөөр хэдэн тамирчинтай олимпод оролцох нь тодорхой болох юм.



Холбоотой мэдээ