Дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдах зайлшгүй шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
bolor@montsame.mn
2021-12-01 19:26:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын дэргэдэх Эрдэмтэн судлаачдын багаас коронавируст халдварын шинэ хувилбар болох  “Омикрон” вирусний урьдчилсан мэдээлэлд үндэслэн судалгаа хийж байна.


Өмнөд Африкаас болон Европоос авсан “Омикрон”-ы талаарх урьдчилсан мэдээллийг Израйль улс гаргажээ. Судалгаагаар:

  1. Дархлаажуулалтын бүүстер вакцин хийлгэсэн хүмүүс дельта хувилбартай ижил түвшинд хамгаалагдах боломжтой.
  2. Өвдөөд эдгэрсэн хүмүүст дельта вирустэй харьцуулахад 2 дахин илүү өвдөх магадлал өндөр байна.
  3. Дархлаажуулалтад хамрагдаагүй иргэн буюу 1, 2-р тунгийн дархлаажуулалтад хамрагдаад 6 сараас илүү хугацаа болсон иргэд “Омикрон”-оор өвдвөл анхны хувилбартай харьцуулахад 2, 4 дахин хүндрэх эрсдэлтэй.
  4. “Омикрон”-ы халдварлах хурд дельтагаас 1, 3 дахин илүү гэсэн урьдчилсан дүгнэлт гарч эхэлж байна.  

Дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс гэдэгт дархлаажуулалтын 2 дахь тунг хийлгээд 6 сараас дээш болсон хүмүүсийг хамааруулан үзэж байна. Тиймээс иргэдийг урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын 3-р тунд хамрагдах нь зайлшгүй шаардлагатай гэдгийг онцоллоо хэмээн УОК-ын Нэгдсэн шуурхай штаб мэдээлэв.


Холбоотой мэдээ