Гол, нуурын мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдол бүртгэгджээ

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-12-02 12:17:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 3 хүн амь насаа алдсан байна.


Өнөөгийн байдлаар Хөвсгөл аймгийн “Дөрөлж нуур” гэдэг газар шатахуун ачсан автомашин чиргүүлтэйгээ нуур руу цөмөрч орсон дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна. Тус автомашин 32 тн шатахуун ачиж явжээ.


Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр, энэ сарын 1-ний байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөстсөн хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон ноднин жилийн мөн үеийнхээс 5-35 см нимгэн, гол мөрний дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.


Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй  байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Холбоотой мэдээ