Газар тариалан, ойн салбарын зөвлөгөөн болж байна

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-02 17:53:03

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн газар тариалан, ойн салбарын зөвлөгөөн Алтай хотноо болж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “108 сая мод” тарьж ургуулах хөтөлбөр болон “Газар тариалан жимс жимсгэнэ” хөтөлбөртэй холбогдуулан техник дундын үйлчилгээний бааз байгуулах юм. Үүнтэй холбоотойгоор Говь-Алтай аймагт ирсэн техник, тоног төхөөрөмжийг хүлээн авах, мөн аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай гэрээ байгуулах үйл ажиллагаа 12 дугаар сарын 2-ны өдөр боллоо.

Зөвлөгөөнийг нээж аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж үг хэллээ. Тус зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, Засаг даргын зөвлөх, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Хөдөө аж ахуйн ахуйн мэргэжилтнүүд, Байгаль орчны салбарын мэргэжилтнүүд, тариалан эрхлэгчид оролцож байна.

Зөвлөгөөнөөр:

-Газар тариалан, жимс жимсгэнэ хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэл,  танилцуулга

-Газар тариалан, жимс жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд энэ онд хийсэн ажлын тайлан

-Цөлжилтийг сааруулах, ойжуулалт, байгаль орчны чиглэлээр хийсэн ажлууд, цаашид хийх ажил

-Мод тарих, хэрхэн арчлах ургуулах зөвлөгөө сэдвүүдийн дагуу санал бодлоо солилцон зөвлөлдөх ажээ.

Холбоотой мэдээ