Москва-Казанийн хурдны замыг Монгол хүртэл сунгаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-12-03 09:51:41

МОСКВА. /TASS/. Москва-Казанийн М-12 хурдны замыг Новосибирск хүртэл, Монгол Улс руу гарцтайгаар сунгаж магадгүй гэж ОХУ-ын Шадар сайд Марат Хуснуллин Москвад болсон Евразийн II Конгрессын  чуулганы үеэр мэдэгдэв.


“Стратегийн хүрээнд бид энэ замыг Новосибирск хүртэл, цаашаа Монголтой залгаа хил рүү, Хятад руу гарах боломжтойгоор сунгах боломжийг судалж байна. Өөрөөр хэлбэл, бид Монголоор дамжин Хятадын хойд хэсэгт нэвтрэх болох бөгөөд энэ нь бидний төлөвлөгөөнд бий" гэж тэрбээр хэллээ.


ОХУ-ын Засгийн газраас 2035 он хүртэлх таамаглалтайгаар 2030 он хүртэл баталсан тээврийн стратегиас үзэхэд, “Баруун-Зүүн” тээврийн зурвасын /коридор/ хүрээнд Беларусийн хилээс Смоленск, Москва, Казань, Екатеринбургаар дамжин Тюмень, Челябинск болон Сибирийн томоохон хотууд (Омск, Новосибирск, Эрхүү) хүртэл Бүгд Найрамдах Казахстан улс руу салбарласан тасралтгүй үргэлжлэх өндөр хурдны зам байгуулна гэж төлөвлөжээ.


М.Хуснуллиний хэлснээр, Тюмень, Челябинск хүртэл өргөтгөл бүхий Москва-Казань-Екатеринбургийн М-12 хурдны замын барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд 2024 онд дуусах аж.


Холбоотой мэдээ