Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 318 тохиолдол батлагдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний 318 тохиолдол батлагдсан тухай ЭМЯ-наас мэдээлэв.
Тодруулбал, нийслэлд 162, орон нутагт 155 тохиолдол бүртгэгдэж хоёр хүн нас баржээ. Тэдний нэг нь 21-40, нэг нь 80-аас дээш насны бүлэгт багтаж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар, 4940 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 1897, хүндэвтэр 2391, хүнд 563, нэн хүнд 89 хүн байна.