Г.К.Жуковын мэндэлсний 125 жилийн ойд зориулан үзэсгэлэнг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-06 18:32:31

Улаанбаатар/МОНЦАМЭ/. ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан "Ялалтын маршал Г.К.Жуков" үзэсгэлэнг өнөөдөр Улаанбаатар дахь Русский домд нээлээ.

Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ЗХУ-ын цэрэг, улс төрийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуков нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дорнод хязгаар нутагт өрнөсөн Японы түрэмгийлэгчдийн эсрэг Халх голын байлдаанд Зөвлөлт-Монголын хамтарсан Армийн I бүлгийг командлан ялалт байгуулж манай улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө байгуулсан гавьяаг өнө мөнхөд бахархан, залуу хойч үедээ таниулан сурталчилж, хүндэтгэл илэрхийлэх ёслол Улаанбаатар дахь Русский Домд болж байна.

Тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслол “Зовох цагт нөхрийн чанар танигдана” хүүхдийн үлгэрийн номын танилцуулгаар эхлэн, маршал Г.К.Жуковын тухай ”Агуу Азийн ард түмний эсрэг түрэмгийлэгч аричууд” баримтат киногоор өндөрлөх юм.





Үзэсгэлэнгээс ЗХУ-ын маршал Г.К.Жуковтой холбоотой ховор гэрэл зургууд, "Г.К.Жуков  сонины хуудаснаа", "ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хувийн хэргийн баримт материалаас" сэдэвт архивын эх баримт, "ЗХУ-ын маршал Г.К.Жуковт зориулсан хөшөө дурсгалууд"-тай танилцах боломжтой.




Үзэсгэлэнгийн нээлтэд БХЯ-ны удирдлага,  газрын дарга нар, БХЯ-ын харьяа байгууллагууд, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цэргийн аттеше, хэвлэлийн атташе, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Беларусь Улсын Өргөмжит Консул, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын I нарийн бичгийн дарга, Соёлын яамны дэд сайд, ЕБС-ийн багш сурагчид /орос хэлний төвийн/, музейн ажилтан алба хаагчид, “Монгол Хурандаа” нийгэмлэг, ахмад дайчдын төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.











Гэрэл зургийг Н.Батбаяр 

 

 

 

Холбоотой мэдээ