Үндэсний бөхийн хувцас хэрэглэлийг нэгдсэн стандарттай болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-07 15:37:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны "Барилдааны дүрэм"-д заасны дагуу нэгдсэн стандартын хувцас хэрэглэлтэй болох шийдвэр гаргахаар болжээ.


МҮБХ-ны удирдлагууд болон тэргүүлэгч гишүүдийн төлөөлөл 2021 оны 12 дугаар сарын 20-нд уг асуудлаар монгол бөхийн өмсгөл, зодог шуудаг, малгай, залаа урладаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй Бөхийн өргөөнд уулзалт зохион байгуулах юм байна.


Ташрамд дуулгахад, сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан 2021 оны 12 дугаар сарын 11-ний бямба гарагт Бөхийн өргөөнд болно.

Холбоотой мэдээ