Гэр хорооллын өрхүүдэд юнивишний гурвалсан үйлчилгээг нэвтрүүлнэ

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-07 15:58:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын ЗДТГ, Юнивишн ХХК-тай хамтран Алтай хотын гэр хорооллын өрхүүдэд юнивишний гурвалсан үйлчилгээг /интернэт, IPTV, суурин утас / нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Энэхүү ажлын хүрээнд юнивишний 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийсэн Жинст багийн Хөгжил хорооллын өрхүүдийн холболтын ажил дуусч, интернэт, IPTV, суурин утасны гурвалсан үйлчилгээг ашиглах боломжтой болжээ. Үүнтэй холбоотойгоор нээлтийн урамшуулал болгож, Хөгжил хорооллын айл өрхүүдэд 2021 оныг дуустал суурилуулалтын хураамж 0 төгрөг, эхний 1 сарын үйлчилгээ нь үнэгүй болсон тухай Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ