Үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 104,36 га газар олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит 6
дугаар хуралдаанаар аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны
төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын ерөнхий
төлөвлөгөөг хэлэлцэн
баталлаа.
Хүн амын нягтрал, газрын нөөц болон сумдаас ирүүлсэн саналыг үндэслэн ирэх онд хот тосгон бусад суурин газарт үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 104,36 га, аялал жуулчлалын зориулалтаар 27,60 га, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 36,78 га, гэр бүлийн хэрэгцээний төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар 231,74 га газрыг тус тус шинээр эзэмшүүлэхээр боллоо.
Мөн иргэд эзэмшиж байгаа 23,87 га, шинээр гэр
бүлийн хэрэгцээний зориулалтаар 11,14 га газрыг иргэдэд үнэ төлбөргүйгээр өмчлүүлэхээр
төлөвлөсөн байна.
Үүнээс гадна аж ахуйн зориулалтаар 30 га газрыг 1 га-г нь 2,6
сая төгрөгөөр үнэлэн худалдах бол хууль бусаар эзэмшиж байгаа 2098 га газрыг
чөлөөлөх тухай газар зохион байгуулалтын төлөвлөлтөд тусгажээ.