Мексикийн сургуулиудад түргэн хоол худалдаалахыг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-12-10 13:51:11

МЕХИКО. /TASS/. Мексикийн сургуулиудад чихэрлэг ундаа, боловсруулсан илчлэг ихтэй хүнс худалдаалахыг хориглох шийдвэрийг тус улсын парламентын доод танхим пүрэв гарагт баталлаа. 500 хууль тогтоогчийн 494 нь уг санаачилгыг дэмжсэн гэж парламентын доод танхимын твиттер хуудсанд мэдээлжээ.


Одоо уг баримт бичгийг парламентын дээд танхим батлах ёстой бөгөөд хэлэлцэх хугацааг нь хараахан товлоогүй байгаа аж. Өмнө нь Мексикийн Колима, Оаксака мужуудын хууль тогтоогчид хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үүнтэй ижил төстэй шийдвэрийг баталсан байна.


Зарим тооцоогоор, Мексикийн хүн амын 75 гаруй хувь нь буюу 97.5 сая орчим хүн илүүдэл жинтэй эсвэл хэт таргалалттай байна. Эдгээр сөрөг үзэгдлээс үүдэлтэй асуудлуудын улмаас тус улсад учрах алдагдал ойрын 30 жилд ДНБ-ий 5.3 хувь буюу 1.3 их наяд песод (одоогийн ханшаар 60 гаруй тэрбум ам.доллар) хүрч болзошгүй байгаа ажээ.


Холбоотой мэдээ