ЕХ-ны орнуудын удирдагчид энэ оны сүүлчийн уулзалтаа хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбооны /ЕХ/ орнуудын төр, засгийн тэргүүн нар энэ оны сүүлчийн дээд хэмжээний уулзалтаа пүрэв гарагт хийнэ.
ЕХ-ны орнуудын удирдагчид уламжлал ёсоор коронавирусний цар тахал, тэр дундаа вакцинжуулалт болон коронавирусний шинэ хувилбаруудтай холбоотой асуудлуудыг хэлэлцэнэ. Дээд хэмжээний уулзалтын өөр нэг гол сэдэв нь европын зах зээлд хийн үнэ өсөхөд хүргэсэн Европыг хамарсан эрчим хүчний хямрал байх болно.
Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлуудад мөн Беларусьтай залгаа хил дээр үүссэн цагаачлалын хямралыг оруулжээ.
Эцэст нь ЕХ-ны орнуудын удирдагчид Украины нөхцөл байдал, тэр дундаа ОХУ-аас "үйлдэж болзошгүй түрэмгийлэл", Брюсселийн авах хариу арга хэмжээний талаар хэлэлцэнэ гэж тус холбооны өндөр албан тушаалын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгджээ. Түүнчлэн нэгдүгээр сарын 31-нд дуусах ОХУ-д авсан эдийн засгийн хориг арга хэмжээг зургаан сараар сунгах улс төрийн шийдвэр гаргаж магадгүй байна.