Баянцогт сумын Ерөнхий боловсролын сургуулийн их засварын ажил дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-27 22:44:28

Төв /МОНЦАМЭ/ Баянцогт сумын Ерөнхий боловсролын сургуулийг хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангаж, сурч хүмүүжих тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор энэ онд засварласан. Их засварын ажлыг аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгийн дэмжлэгтэйгээр “Сайрын харгана” ХХК гүйцэтгэсэн бөгөөд сургуулийн дээвэр, цонхны засвар, дотор заслын ажлыг хийж, хугацаанаасаа өмнө улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Мөн Баянцогт сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гранд Пиглет” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 1.120.000 төгрөгөөр нийтийн эзэмшлийн талбайд 35 лед гэрэл, сургуулийн ариун цэврийн байгууламжийн холигч крант, уян хоолой, почки зэргийг шинэчлэн сайжруулж өгчээ. 

Баянцогт сумын ЕБС нь 1942 онд Ардын бага сургууль нэртэйгээр Бор хошуу хэмээх уулын хормойд 2 багш 22 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Одоо тус сургууль нь 252 суралцагч, 2 удирдах ажилтан, 18 багш, 16 үйлчилгээний ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд сурагчдын дотуур байранд 42 сурагч амьдарч байгаа юм.  

 

Холбоотой мэдээ