Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн байна
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд багавтар
үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас
секундэд 6-11 метр. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд, тээвэрчдэдийн анхааралд: Өдөртөө нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.
2022 оны 01 сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн
зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун
өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал,
хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын
хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Их нууруудын
хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим,
Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр 18-23 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн
байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 16-18 хэм
хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи
баруунаас секундэд 6-11 метр. 16-18 хэм хүйтэн байна.
2022 оны 01 дүгээр сарын 02- 05 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
Сарын 2, 3-нд Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн
хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр,
говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтэн
байх боловч, 3-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуурын болон
Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын
хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 23-28 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз,
Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө
16-21 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19
хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн
байна.