2022 он бүтээлч ажлын жил байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-04 16:44:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2022 онд Сүхбаатар аймгийн түүхт 80 жилийн ой тохионо. Тиймээс ойг угтаж аймгийн хэмжээнд олон ажлыг хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ он бүхэлдээ бүтээлч ажлын жил байх болно гэдгийг аймгийн Засаг дарга М.Идэрбат хэллээ.

Энэ хүрээнд байгууллагууд зураг төсөвгүй буюу төлөвлөгөөт ажлаа яаравчлан хийж дуусгах, хогийн асуудлаа цэгцэлж, ногоон байгууламж, гэрэлтүүлгээ нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг ААНБ-ын дарга эрхлэгч нарт үүрэг болгов. Гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр тусдаа хөрөнгө шийдвэрлэж өгөхөө мэдэгдсэн байна.

Мөн үйл ажиллагаа нь зогссон, олон жил гацсан барилгуудыг улс болон орон нутгийн хамтарсан төсвөөр үргэлжлүүлж, хувийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилга байгууламжуудыг гэрээнд заасан хугацаандаа дуусгах үүргийг өгчээ.

Тус аймагт баяр наадмын талбай, зочид буудал, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний газрын барилгууд шинээр барьж байгаа билээ. 

Холбоотой мэдээ