Малчдын хороо бууцыг ариутгах "Ариутгал-2016" ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-18 20:32:20

"Говийн Оюу хөгжлийг дэмжих сан"-гийн тусламжтайгаар "Ариутгал-2016" төслийг Өмнөговь аймагт хэрэгжүүлэхээр болов.

Малчдын хороо бууцыг ариутгах уг ажил эхлэхэд бэлэн болсон талаар тус аймгийн ХХААГ-аас мэдээлсэн.  Уг арга хэмжээний дагуу аймгийн Засаг Даргын захирамж гарч, удирдамжийн хамт сумдад хүргээд байгаа аж. Ариутгал, халдваргүйтэл хийхэд шаардлагатай ус, уусмалын нөөц сав, ус татах, уусмал шүрших мотопомп, дагалдах хэрэгсэл зэргийг төвлөрүүлж нэгдүгээр шатны халдваргүйтэлийн эм бэлдмэлийг ойрын хугацаанд нийлүүлснээр "Ариутгал-2016" арга хэмжээ эхлэх ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ