Улаанбаатарт 28-30 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-07-19 09:03:35

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ.  Зүүн аймгуудын зарим нутаг, баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

 Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон говь талын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 градус дулаан байна.                                                                                                    

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ