“Баруун-Уртад үйлдвэрлэв” бүтээгдэхүүн борлуулах цэг нээлтээ хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРӨрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдэрлэл эрхлэгчдийг дэмжих, үй ажиллагааг нь тогтворжуулах зорилгоор орон нутагт хийсэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дор борлуулах “Баруун-Уртад үйлдвэрлэв” бүтээгдэхүүн борлуулах цэг албан ёсоор нээлтээ хийв.
Одоогийн байдлаар 20 гаруй үйлдвэрлэл эрхлэгч өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ тус цэгт байршуулаад байна. Иргэд өөрийн бүтээгдэхүүнээ борлуулахын тулд ямар нэгэн түрээс төлөхгүй, татвар шимтгэл ч төлөхгүй аж. Зөвхөн энэхүү цэгээр дамжуулан өөрийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулах, хэрэглэгчдэд хүргэх боломжтой. Дэлгүүрт ажиллж буй худалдагчийг хөдөлмөр эрхлэх сангаас цалинжуулж байна хэмээн Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц. Мандах онцоллоо.
Сүхбаатар аймгийн Хөдөлмөрийн хэлтэс энэ онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл хоршоо байгуулах иргэдийг дэмжих хөтөлбөр, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гэсэн гурван хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 115 хүнд 175 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Дэмжлэг авсан иргэд тухайн мөнгөөрөө бичил бизнес, өрхийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг. Тэгвэл эдгээр хүмүүст мөн өөрсдийн урласан бараа бүтээгдэхүүнээ борлуулах цэгийг нээж өгчээ. Иргэд ямар ч түрээсийн төлбөргүйгээр зөвхөн бүтээгдэхүүнээ энэ дэлгүүрээр дамжуулан борлуулах боломжтой юм. Одоогоор 20 гаруй иргэн өөрийн бүтээгдэхүүнээ байна. Энэ төрлийн бүтээгдэхүүн борлуулах цэг нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Түмэнцогт, Баяндэлгэр, Уулбаян, Мөнххаан гэсэн сумдад нээгджээ.
Т.Одончимэг